Wednesday, February 16, 2011











Монгол Улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
зах зээл
Манай улсын хувьд нүүрсний нөөцөөрөө баян 15 орны тоонд багттаг. Эх сурвалжаас үзэхэд Монгол улс нь одоогоор 12 сав газар , 3 талбайд хамаарагдах 200 гаруй орд илрэл нээгдсэнээс 70 гаруй ордод геологийн янз бүрийн үе шатны судалгаа хийсний үр дүнд манай бараг бүх аймагт ил аргаар ашиглах таатай нөхцөл бүхий ордуудын нөөцийг тогтоож улс аймгуудын хэмжээний түлш, эрчим хүчний салбарын найдвартай эх үүсвэртэй болсон байна. Одоогоор манай улсын хэмжээнд үйл ажилгаагаа явуулж байгаа 31 уурхай байна. Эдгээр уурхай нь доотоодын нүүрсний хэрэгцээг 100% хангаж байна.
Нийт 2006 онд Монгол улсын хэмжээнд 7885,5 мян.тн нүүрс борлуулсан байна. Үүнээс 28,7% буюу 2266,5 мян.тн нүүрс экспортонд гаргажээ.2006 онд Монгол улсын хэмжээгээр 91,1 тэрбум төгрөгийн нүүрс борлуулсан бөгөөд үүнээс экспортонд 41,0 тэрбум дотоодын зах зээлд 50,1 тэрбум төгрөгийн борлуулат хийсэн байна. Дотоодын зах зээлд борлуулсан 1 тн нүүрсний дундаж үнэ 13500 төгрөг, экспортонд гаргасан 1 тн нүүрсний дундаж үнэ 8 $ байна. Нийт олборлосон нүүрсний 44,1%-ийг чулуун нүүрс, 55,9%-ийг хүрэн нүүрс эзлэж байна. Өнгөрөгч оныхоос нүүрс борлуулалтын хэмжээ 2,6%-аар нэмэгдэж байна.

Wednesday, February 9, 2011

Монголын уул уурхайн ирээдүй миний бодлоор

Сүүлийн таван жилийг эргэн харахад уул уурхайгаас шалтгаалан эдийн засаг маань өссөн боловч төсвийн урсгал зардал нэмэгдэн, иргэдийн орлогын болон баялгийн тэгш бус байдал улам даамжирч, эцэстээ хямралд өртсөн дүр төрх харагдах болов. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн баялгийн үнэ ханш үе үе хүчтэй хэлбэлзэхэд эдийн засаг маань бүр тогтворгүй болж савлах юм.

Tuesday, February 8, 2011

Уул уурхайн үйлдвэрлэлийн түүх




Налайхын уурхайн түүхэн  хөгжил.1912 оноос хятад худалдаачид нүүрс олборлож Нийслэл хүрээ лүү зөөж эхэлсэн. 1922 оны 12-р сарын 25-нд Налайхын уурхай Улсын үйлдвэр болсон. 1932 он хүртэл Налайхын уурхай улиралын чанартай үйл ажиллагаагаа явуулж байгаад техник технологийн шинэчлэл хийж 1954-1958 онуудад Налайхын Их уурхайг барьж байгуулсан байна. 1962 онд Их уурхайг түшиглэн Налайх хот байгуулах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 88 дугаар зарилаг гарч Налайх хот байгуулах их үйлс эхэлсэн юм. 1992 оноос Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар Налайх дүүрэг болсон.