Wednesday, February 16, 2011











Монгол Улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
зах зээл
Манай улсын хувьд нүүрсний нөөцөөрөө баян 15 орны тоонд багттаг. Эх сурвалжаас үзэхэд Монгол улс нь одоогоор 12 сав газар , 3 талбайд хамаарагдах 200 гаруй орд илрэл нээгдсэнээс 70 гаруй ордод геологийн янз бүрийн үе шатны судалгаа хийсний үр дүнд манай бараг бүх аймагт ил аргаар ашиглах таатай нөхцөл бүхий ордуудын нөөцийг тогтоож улс аймгуудын хэмжээний түлш, эрчим хүчний салбарын найдвартай эх үүсвэртэй болсон байна. Одоогоор манай улсын хэмжээнд үйл ажилгаагаа явуулж байгаа 31 уурхай байна. Эдгээр уурхай нь доотоодын нүүрсний хэрэгцээг 100% хангаж байна.
Нийт 2006 онд Монгол улсын хэмжээнд 7885,5 мян.тн нүүрс борлуулсан байна. Үүнээс 28,7% буюу 2266,5 мян.тн нүүрс экспортонд гаргажээ.2006 онд Монгол улсын хэмжээгээр 91,1 тэрбум төгрөгийн нүүрс борлуулсан бөгөөд үүнээс экспортонд 41,0 тэрбум дотоодын зах зээлд 50,1 тэрбум төгрөгийн борлуулат хийсэн байна. Дотоодын зах зээлд борлуулсан 1 тн нүүрсний дундаж үнэ 13500 төгрөг, экспортонд гаргасан 1 тн нүүрсний дундаж үнэ 8 $ байна. Нийт олборлосон нүүрсний 44,1%-ийг чулуун нүүрс, 55,9%-ийг хүрэн нүүрс эзлэж байна. Өнгөрөгч оныхоос нүүрс борлуулалтын хэмжээ 2,6%-аар нэмэгдэж байна.

No comments:

Post a Comment