Monday, March 21, 2011

Ашигт малтмалын тухай



Алмазан єрємдлєг
Хошуунд нь алмазны жижиг хэсгvvдийг байрлуулсан єрмєєр чулуулаг єрємдєхийг хэлнэ.

Анхан шатны эрдэсжилт
Хувирал, єгєршлийн нєлєєгєєр бус эрдэсжилтийн анхан шатанд тунасан vнэт ашигт малтмалыг хэлнэ.

Байгаль орчинд нєлєєлєх байдлын vнэлгээ
Тєлєвлєж байгаа уул уурхайн vйл ажиллагаа хvрээлэн буй орчинд хэрхэн нєлєєлєхийг vйлдвэрлэл эхлэхээс ємнє судлан тогтоож бичгээр vйлдсэн тайлан.

Баттай нєєц
Хоорондоо ойр ойрхон зайтай маш олон тооны алмазан єрємдлєгийн цооногийн дээжлэлт болон газар доорхи нарийвчилсан судалгааны vндсэн дээр хэмжээ, агуулгыг нь тогтоосон нєєцийг хэлнэ. Тогтоосон нєєц ч гэж бас нэрлэдэг.

Боломжтой баялаг
Эдийн засгийн vр ашиг нь тогтоогдоогvй байгаа эрдэсжилт.

Борнит
Борнит нь зэсийн чухал хvдэр юм. Энэ нь халькозит, халькопирит, ковеллин, digenite, улаан зэсийн хvдэр, тетраэдрит зэрэг бусад олон зэсийн хvдэртэй адил тvвшинд тооцогддог. Борнитын зэсийн агуулга нь 50% атомын харьцаатай.

Брекчи, ирмэгт хєрзєн
Ирмэгтэй хэсгvvддээ нарийн ширхэглэг бєєн/цул эрдсээр хучигдсан чулуулгийг хэлнэ. Эдгээр хэсгvvд нь галт уулын дэлбэрэлт, хvдрийн нуралт/ан цав гарах/цvvц хагарах, тунадасны хурдас зэргээс vvдэж бий болох магадлалтай байдаг. Уг хэсгvvдийн хурцаас тэдгээр нь хэр гvн цуурсаныг тодорхойлдог.

Бутлах, нунтаглах
Олборлосон хvдрээс эдийн засгийн vр ашигтай металыг салган авахын тулд бутлуурт оруулж хэд хэдэн дамжлагаар нунтагладаг юм. Хvдрийг овоолгоноос гарсны дараа шууд анхан шатны бутлуурт оруулдаг.
Тээрмийн хоёрдогч бутлуурт том ширхэгтэй хvдрийг оруулж мєн гуравдагч бутлуураар хайрганы хэмжээтэй хvдэр гаргаж авдаг. Бутлагдсан энэхvv хvдрийг савхан болон бємбєлєгт тээрэм эргэлтэнд оруулснаар бvр нарийн ширхэглэн нунтаглана. Хvдрийг тээрэмдэх vедээ ус хийдэг.

Гажил, аномаль
Гажил гэдэг нь газар доорх vндсэн чулуулагт хvдэржилт илэрснийг харуулж болох хэвийн бус байдлыг хэлнэ. Геохимийн болон цахилгаан туйлшралын (IP) гажил нь хайгуул шинжилгээнд хамгийн тvгээмэл хэрэглэгддэг юм.

Гулдмай
Алт, мєнгєний баяжуулах vйлдвэрээс гарсан цэвэршvvлж боловсруулаагvй алт, мєнгє мєн элс, тунадасны хольцыг хэлэх бєгєєд ихэнхидээ єнгєт метал байдаг. Гулдмайг цаашид хайлуулах vйлдвэрт оруулж цэвэршvvлэн шижир алт гарган авдаг.

Дахин баяжшил
Энэ нь ашигт малтмалын судал нь уг судлын єєр хэсгийн юм уу хажуугийн чулуулагийн дахин тунасан уусмал дахь эрдсээр баяжих процесс юм. Дахин баяжшил нь дандаа бус ч хvдрийн єндєр агуулгыг vvсгэдэг юм.

Зэсийн исэл
Зэсийн порфирийн ордод илэрдэг зэсийн хоёр гол тєрєл зvйл байдаг. Эдгээр нь исэл болон сульфид юм. Зэсийн ислийг ихэвчлэн суперген гэж vздэг бєгєєд энэ нь голдуу ордын оройгоос олддог зэсийн хvдэржилт юм.

No comments:

Post a Comment